PAMM investor данс гэж ямар данс вэ, үүнийг хэрхэн нээх вэ?
PAMM (Percentage Allocation Management Module) investor данс гэдэг нь мэргэшсэн арилжаачин таны өмнөөс арилжаа хийдэг арилжааны тусгай данс юм. Энэ нь форекс болон хөрөнгө оруулалтын зах зээлд өргөн хэрэглэгддэг.
PAMM нь хэрхэн ажилладаг вэ?
- Хөрөнгө хуваарилалт : Хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгийг PAMM данс руу байршуулаад дараа нь бусад хөрөнгө оруулагчийн мөнгөтэй нийлүүлэгддэг.
- Менежмент : PAMM manager гэх мэргэжлийн арилжаачин босгосон хөрөнгийг ерөнхийд нь удирдаж, арилжааны явцад шийдвэр гаргадаг.
- Ашиг/алдагдал: Ашиг болон алдагдлын хуваарилалтыг хөрөнгө оруулагчид өөрсдийн оруулсан хувь хэмжээнээсээ хамааран хувааж авдаг.
Та дараах алхмуудыг дагаж хийгээд PAMM investor данс нээгээрэй:
- PAMM investor данс нээх:
Та харилцагчийнхаа портал руу нэвтэрч, PAMM investor дансаа нээнэ. - PAMM хөрөнгө оруулалтад нэгдэх:
PAMM manager-ын санал болгосон холбоос дээр дараад та хөрөнгө оруулалтаа хийж эхлээрэй. - Бүртгэлээ хийж дуусгах:
PAMM менежерийнхээ санал болгох холбоос дээр дарсны дараа бүртгэлийн хуудас гарч ирнэ. PAMM хөрөнгө оруулагчийн нэвтрэх үнэмлэхээ оруулаад анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ зааж өгнө үү. Гэрээг сайтар нягталж үзээд, хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэхийн тулд нүдийг чагтална уу. Үргэлжлүүлэхийн тулд "хөрөнгө оруулалт" товчийг дарна уу. - Нэгдэх хүсэлтээ баталгаажуулах:
Таны хөрөнгө оруулалтын үйл явц дууссаны дараагаар таны хүсэлт PAMM manager-үүдэд харагдаж эхлэх бөгөөд тэд үүнийг хянаж, баталгаажуулна.
PAMM хөрөнгө оруулагчийн данс нь Хонконг, Тайвань болон Их Британи-ийн оршин суугчдад зөвшөөрөгддөггүй. Энэ нь тухайн орны санхүүгийн зохицуулалтын тогтолцоо шаардлагуудтай холбоотой юм.