"Rollover" тохируулга гэж юу вэ?
Rollover гэдэг нь CFD futures бүтээгдэхүүнийг арилжаалах үед тодорхой хугацаанаас хэтэрсэн арилжааны позицод хамаардаг тохируулга бөгөөд энэ нь эзэмших гэрээний үнийн зөрүү дээр үндэслэн шимтгэл авах эсвэл төлөх байдлаар тооцогдоно. Шимтгэл нь таны барьж буй гэрээний хэмжээнээс хамаардаг. Futures CFD бүтээгдэхүүнүүд тодорхой дуусах хугацаатай байдаг. Хэрвээ арилжаачин тэр хугацаанаас хойш позицоо нээлттэй хэвээр нь үлдээхийг хүсвэл систем тухайн арилжааг автоматаар шинэ гэрээнд шилжүүлдэг. Энэ нь хуучин гэрээг техник талаасаа хааж, дараагийн сарын шинэ гэрээг нээж өгдөг гэсэн үг юм. Энэ тохируулга таны арилжааны төлвийг “Cash Adjustment – Rollover” гэж харагдуулна.
Харин хэрэв арилжаачин шинэ гэрээнд шилжихийг хүсэхгүй байвал expiry date-ээс өмнө буюу rollover хийгдэхээс өмнө позицио хаах хэрэгтэй гэсэн үг юм.