Slippage гэж юу вэ, энэ нь миний арилжаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Slippage гэдэг нь таны арилжаанаасаа хүлээж байсан үнэ болон таныг арилжаагаа бодитоор гүйцэтгэх үед гарсан үнэ хоёрын хооронд гэнэтийн зөрүү үүссэн үед тохиолддог үйл явцыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн зах зээл хурдан хөдөлж байгаа үед буюу хэлбэлзэл өндөртэй, эсвэл зах зээлд хангалттай худалдан авагч, эсвэл худалдаалагч байхгүй үед тохиолддог. Жишээ нь та тодорхой үнийн түвшинд худалдан авах захиалга өгсөн байлаа гэж бодъё. Гэхдээ зах зээл таны захиалгыг биелүүлэхээс өмнө гэнэтийн хөдөлгөөнд орж үнэ дээш хөдөлчихвөл та анх төлөвлөснөөс өөр үнээр худалдан авахаас өөр аргагүйд хүрч болно. Харин эсрэгээрээ, хэрэв та зарах гэж байгаад зах зээл доош уналаа гэхэд, та хүлээсэн үнээсээ доогуур үнээр зарах эрсдэлтэй учирна гэсэн үг юм.
Slippage нь эерэг болон сөрөг гэж ангилагддаг. Эерэг slippage нь та хүлээж байсан үнээсээ илүү ашигтай үнээр арилжаа хийнэ. Харин сөрөг slippage нь та хүлээж байсан үнээс муу үнээр арилжаа хийхийг хэлнэ. Slippage-ийг ойлгох нь та арилжаагаа илүү амжилттай хийхэд тус болно. Энэ нь таны ашиг, алдагдалд шууд нөлөөлдөг тул хувийн стратегиа боловсруулах, эрсдэлийг удирдах үедээ үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.