Миний орлого хийх хүсэлт яагаад цуцлагдсан бэ?
Орлого хийх үед шилжүүлэг амжилтгүй болох хэд хэдэн шалтгаан байдаг. Энд түгээмэл тохиолддог шалтгаанууд болон шийдлүүдийг харууллаа:
Үлдэгдэл хүрэлцэхгүй байх
Та юугы түрүүнд гүйлгээ хийхэд шаардлагатай хангалттай мөнгө таны дансанд байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв таны үлдэгдэл шилжүүлэх дүнгээс бага байвал үлдэгдлээ нэмэх эсвэл өөр төлбөрийн хэрэгслийг ашиглаарай.
Гүйлгээний мэдээлэл буруу байх
Та картын дугаар болон хүчинтэй хугацаа, CVV зэрэг мэдээллүүдээ зөв оруулсан эсэхээ шалгаарай. Таны оруулсан бүх мэдээлэл таны банк эсвэл төлбөрийн хэрэгсэлтэй тань ижил мэдээлэлтэй байх ёстой.
3D secure authentication failed
Зарим гүйлгээг хийхэд нэмэлт баталгаажуулалт (жишээ нь: нэг удаагийн нууц код оруулах) шаардагддаг. Энэ алхамыг алгассан эсвэл буруу хийсэн тохиолдолд гүйлгээ цуцлагддаг. Шаардлагатай бүх баталгаажуулалтыг бүрэн гүйцэт дуусгасан эсэхээ шалгаарай.
Банк гүйлгээг түдгэлзүүлсэн
Заримдаа банкны аюулгүй байдлын үүднээс гүйлгээг автоматаар түдгэлзүүлдэг. Ийм тохиолдолд та банктайгаа холбогдон шалтгааныг тодруулж, асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
Хэрвээ дээрх зөвлөмжийг дагасан ч орлоги хийх хүсэлт тань цуцлагдсаар байвал, support@vantagemarkets.com хаягаар манай харилцагчийг дэмжих багтай холбогдоорой.
Түлхүүр үгс: амжилтгүй орлогын шилжүүлгийг засварлах, орлогын шилжүүлэг амжилтгүй болох, гүйлгээг түдгэлзүүлэх шалтгаан