Apple Pay болон Google Pay дээр виртуал картын дугаараа хэрхэн шалгах вэ?
Та дараах алхмуудыг дагаж хийн Apple Pay болон Google Pay-ийн апп ашиглан виртуал картын дугаараа амархан шалгах боломжтой:
Apple Pay
- iPhone эсвэл iPad дээрээ Apple Wallet аппыг татаж нээнэ.
- Харах гэж буй Apple Pay карт дээр дарна.
- Дэлгэцийн баруун дээд буланд байрлах ... товчийг дарна.
- Картын дугаар (Card Number) хэсгийг сонгоно.
- Энд таны бодит карт болон виртуал картын сүүлийн 4 орон харагдана.
Google Pay
- Google Wallet аппыг нээнэ.
- Харах гэж буй карт дээрээ дарна.
- Баруун дээд буланд байрлах гурван цэг дээр дарна.
- Виртуал дансны дугаар (Virtual Account Number) гарч ирнэ.
Анхаарах зүйлс: Эдгээр төлбөрийн хэр_эгслүүд нь таны оршин байгаа бүс нутгаас хамааран ашиглах боломжгүй байж магадгүй. Тухайн бүсэд зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслүүдийг мэдэхийн тулд та харилцагчийн портал руу орж үзнэ үү.