Миний орлого хийж буй картын дугаар яагаад харагдахдаа өөр харагдаад байна вэ?
Хэрвээ та Apple Pay эсвэл Google Pay ашиглан орлого хийсэн бол, гүйлгээтэй холбоотой картын дугаар болон өмнө ашигласан жинхэнэ картын дугаар хоёр өөр байж магадгүй. Энэ нь нэг ёсны зориудаар таны картын шинхэнэ мэдээллийг нууж, хамгаалах зорилгоор үүсгэж буй виртуал картын дугаар гэсэн үг юм.
Энэ маягаар гүйлгээг хийх нь таны жинхэнэ картын мэдээллийг хамгаалж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг. Жишээ нь: Та өөрийн Visa картыг ашиглан орлого хийх үед, таны (жишээ нь: 1234 XXXX XXXX 3456) гэх жинхэнэ картын дугаар оронд Apple Pay/Google Pay систем виртуал дугаар болох (жишээ нь: 9876 XXXX XXXX 7654)-ыг үүсгэж, зөвхөн тухайн гүйлгээнд л ашиглана. Ингэснээр таны картын бодит мэдээлэл ил гаралгүйгээр, аюулгүй үлдэнэ гэсэн үг юм.
Анхааруулга:
Эдгээр төлбөрийн хэрэгслүүд нь бүх бүс нутагт яг ижил ажиллаад байдаггүй.Таны бүс нутагт энэ төрлийн төлбөрийн хэрэгсэл байгаа эсэхийг харилцагчийн портал дахь төлбөрийн хэрэгслүүд гэсэн жагсаалтаас харж болно.