Хамтарсан данс гэж ямар дансыг хэлэх вэ?
Joint Account буюу хамтарсан данс гэдэг нь хоёр хүний хамтран эзэмшдэг дансыг хэлнэ. Энэ төрлийн дансны ашиглалтын хувьд хоёр эзэмшигч хоёул ижил тэнцүү эрхтэй бөгөөд данстай холбоотой аливаа төлбөр, шимтгэлийн өмнө хамтран хариуцлага хүлээнэ.
Хамтарсан данс хэрхэн нээх вэ
- Joint данс нээхийн өмнө, хоёр хүн хоёулаа тус тусдаа Vantage дээр хувь арилжааны live данс нээсэн байх шаардлагатай.
- Та яг одоо энд дарж live данс нээх боломжтой.
- Joint Account-д бүртгүүлэх имэйл хаяг тань өөр бүртгэлийнхтэй огт давхардаагүй шинэ имэйл хаяг байх ёстой. Өмнө нь Vantage-д бүртгэгдээгүй имэйл байх шаардлагатай.
- Дараа нь та манай support@vantagemarkets.com имэйл хаяг руу “Joint Account Application” гэсэн гарчигтай имэйл илгээнэ. Имэйлдээ та дараах мэдээллийг хавсаргасан байх ёстой:
-
- Шинээр нээсэн өөр бүртгэлийнхтэй давхардаагүй имэйл хаяг
- Харилцагчийн порталын баруун дээд буланд байрлах live дансны хоёр талын UID дугаар.
- Иргэний үнэмлэхийн хуулбар (паспорт, жолооны үнэмлэх гэх мэт)
- Оршин суугаа хаягийн баримт (тогны төлбөр, банкны хуулга болон үүнтэй төстэй нотлох баримт)
Таны хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн баталгаа нь тус бүр шаардлага хангасан байх ёстой. Энд дарж та дэлгэрэнгүй заавартай танилцаарай.
Манай баг таны Joint Account бүртгэлийн хүсэлт болон хавсарган илгээсэн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ. Бид ерөнхийдөө 1 ажлын өдөрт багтаан таны хүсэлтийг хянаж дуусгадаг хэдий ч зарим тохиолдолд бичиг баримт бүрэн бус эсвэл шаардлага хангахгүй байвал үйл явц илүү удаашрах магадлалтай.
Хамтарсан данс тань амжилттай үүсгэгдсэний дараагаар бид тань руу имэйлээр баталгаажуулалт болон нэвтрэх мэдээллийг илгээх болно.