Vantage Rewards урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Vantage Rewards урамшуулал бол таны арилжаа бүрийг урамшуулал болгон хувиргах оноонд суурилсан үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр юм. Та манай бүтээгдэхүүнүүдээр арилжаа хийх бүртээ V-Points оноо цуглуулж, тэдгээрийг тусгай урамшуулал, бэлэг, эсвэл бонус болгон ашиглах боломжтой. Энэхүү урамшуулал нь манай платформыг удаан хугацаанд ашиглан тууштай арилжаа хийж буй танд зориулсан талархлын бэлэг юм. Та харилцагчийн портал руугаа нэвтэрч, онооны үлдэгдэл болон боломжит урамшууллуудаа шалгаарай.
Уг урамшуулалд хэн оролцох боломжтой вэ?
- Санхүүжүүлсэн live арилжааны данстай харилцагчид Vantage Rewards урамшуулалд бүрэн эрхтэйгээр оролцох боломжтой.
- Харин зөвхөн демо данстай эсвэл санхүүжүүлээгүй live данстай харилцагчид хязгаарлагдмал хэд хэдэн даалгавраас оноо цуглуулж болох ч, оноогоо урамшуулалд ашиглах боломжгүй.
Оноогоо хэрхэн ашиглах вэ?
- Таны цуглуулсан оноо 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.
- Хэрэв та шинэ арилжаа нээвэл таны онооны хүчинтэй хугацаа 1 жилээр автоматаар сунгагдана.
- Харин арилжаа хийгдээгүй тохиолдолд, хамгийн эхэнд цуглуулсан онооны хугацаа дуусах үед бүх оноо тань хүчингүй болно.
- Хугацаа дууссан оноог сэргээх боломжгүй.
Оноо цуглуулах
- Таны хийсэн арилжаа бүрээр V-Points цугларч, тэр хэрээр таны арилжааны туршлага сайжрах болно.
- Дараагийн түвшин рүү шилжилт хийх тусам таны цуглуулах V-Points-ын хэмжээ нэмэгдэж, таны арилжааг илүү өндөр түвшинд хүргэнэ.
- Оролцогчид өдөр бүр, долоо хоног, сар бүр, мөн нэмэлт даалгавруудад оролцож илүү олон оноо цуглуулах боломжтой.
- Зөвхөн 5 минут болон түүнээс дээш хугацаагаар нээлттэй байж байгаад хаагдсан арилжаанууд л хүлээн зөвшөөрөгдөнө.
Шагналаа авах
Оролцогчид зөвхөн V-Points-оо ашиглан урамшуулал авах л боломжтой.
Түвшингүүдийн давуу талууд
Урамшуулал нь Bronze, Silver, Gold, Platinum гэсэн 4 түвшинд хуваагддаг бөгөөд тус бүрийн түвшинд өөр өөрийн гэсэн давуу талуудтай байна.