Sell stop, buy stop, sell limit, болон buy limit захиалгууд гэж юу вэ?
An order буюу захиалга гэдэг нь тодорхой үнийн түвшинд санхүүгийн хөрөнгийг зарах эсвэл худалдан авах хүсэлт юм. Арилжаачид арилжаагаа удирдахдаа янз бүрийн төрлийн захиалгуудыг ашигладаг:
Sell stop захиалга: Энэ захиалгыг арилжаачид зах зээлийн одоогийн үнээс доогуур үнээр зарах (or go short) хүсэлтэй болсон үедээ хийдэг. Захиалга захиалсан үнэдээ хүрэхэд буюу санал болгож буй үнэ тэнцүү эсвэл түүнээс доогуур болсон үед захиалга автоматаар гүйцэтгэгддэг.
Buy stop захиалга: Buy stop захиалга: Энэ захиалгыг арилжаачид зах зээлийн одоогийн үнээс дээш үнээр худалдаж авах (or go long) хүсэлтэй байгаа үедээ хийдэг. Захиалга захиалсан үнэдээ хүрэхэд буюу санал болгож буй үнэ тэнцүү эсвэл түүнээс дээш үнэтэй болсон үед захиалга автоматаар гүйцэтгэгддэг.
Sell limit захиалга: Энэ захиалгыг арилжаачид одоогийн зах зээлийн үнээс дээш үнээр зарах (or go short) хүсэлтэй байгаа үедээ хийдэг. Санал болгож буй үнэ захиалсан "limit" үнэтэй тэнцүү эсвэл түүнээс дээш болсон үед тухайн захиалга автоматаар гүйцэтгэгдэнэ.
Buy limit захиалга: Энэ захиалгыг арилжаачид зах зээлийн одоогийн үнээс доогуур үнээр худалдан авах (or go long) хүсэлтэй байгаа үедээ хийдэг. Асууж буй үнэ "limit" үнэтэй тэнцүү эсвэл түүнээс доогуур болсон үед энэ захиалга автоматаар гүйцэтгэгдэнэ.