Яагаад миний stop loss (S/L) price эсвэл take profit (T/P) price тохируулсан түвшнээс маань хэтэрч хаагдсан бэ?
Захиалга тань таны урьдчилан тохируулсан S/L эсвэл T/P түвшнээс хэтэрч хаагдах нь зах зээлийн нөхцөл болон slippage-ээс шалтгаалж тохиолдож болдог. Хэдийгээр эдгээр захиалгууд нь алдагдлыг хязгаарлах, ашгийг баталгаажуулах зорилготой ч дараах зүйлсийг давхар анхаарч байх хэрэгтэй:
- Stop loss: Stop loss нь таны алдагдлыг хязгаарлах зорилготой байдаг. Гэвч зах зээлийн хэлбэлзэл өндөр байх, liquidity бага байх, эсвэл таны заасан үнэн дээр хангалттай худалдан авагч эсвэл худалдагч байхгүй үед таны захиалга яг тэр үнээр биелэх боломжгүй байж болно.
- Take profit: Take profit нь зах зээл таны тохируулсан үнэд хүрэх үед ашгийг тань баталгаажуулах зорилготой байдаг. Гэвч хэрэв зах зээл таны T/P түвшинд хүрэхгүй байх эсвэл зах зээлийн хөдөлгөөн удаан байвал, захиалга төлөвлөсөнөөс өөр үнээр хаагдаж болдог. Өндөр хэлбэлзэл, бага liquidity гэх мэт зах зээлийн нөхцлүүд нь захиалгын биелэлтэд нөлөөлж байдаг. Зарим тохиолдолд зах зээл таны тооцоолсон T/P үнээс илүү сайн үнээр хаагдах тохиолдол ч байдаг ба үүнийг эерэг slippage гэж нэрлэдэг.