Vantage-д ямар ямар төрлийн нууц үгүүдийг ашигладаг вэ?
Vantage нь таны дансны аюулгүй байдлыг хангах үүднээс төрөл бүрийн нууц үгүүдийг ашигладаг. Доор оруулсан төрөл бүрийн нууц үгүүдийг тайлбарын хамт уншиж танилцана уу:
Харилцагчийн порталын нууц үг
Харилцагчийн порталд нэвтрэхэд ашиглагддаг. Уг нууц үгийг ашиглан та дараах үйлдлүүдийг хийж болно:
- Орлого болон зарлага хийх, дотоод шилжүүлэг хийх
- Гүйлгээний түүхийг харах.
- Урамшуулалд хамрагдах эсвэл татгалзах.
- Арилжааны дансны дэлгэрэнгүй мэдээллийг удирдах.
Арилжааны дансны нууц үг
MetaTrader 4 (MT4) болон MetaTrader 5 (MT5) платформ руу нэвтрэхэд ашиглагдана. Уг нууц үгийг ашиглан та дараах үйлдлүүдийг хийж болно:
- Арилжаа нээх, хаах.
- Арилжааныхаа үйл ажиллагаагаа хянах.
- Stop loss болон take profit тохируулага хийх
Investor нууц үг
Энэ нь зөвхөн та арилжааны дансаа зөвхөн хянах зорилгоор ашиглах юм. Уг нууц үгийг ашиглан та дараах үйлдлүүдийг хийж болно:
- Арилжаа хийж эсвэл удирдахгүйгээр зөвхөн арилжааг хянах.
Жич :
- Эдгээр гурван нууц үгё бүгд тусдаа, өөр хоорондоо ялгаатай байдаг
- Эдгээр нууц үгээ та хэнтэй ч бүү хуваалц – Хэрвээ хуваалцах аваас таны дансны аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирна
Нууц үгээ үүсгэхдээ та:
Vantage-ийн нууц үг үүсгэх эсвэл шинэчлэхдээ дараах шаардлагыг хангасан эсэхийг шалгаарай.
- 8–16 тэмдэгттэй байх.
- Үүнд:
- Үсэг (az, AZ)
- Тоонууд (0-9)
- Тусгай тэмдэгтүүд (!@#$%^&*)