Би stop-out-аас хэрхэн зайлсхийх вэ?
Та дараах стратегиудтай танилцан ирээдүйд stop-out-аас зайлсхийгээрэй:
Хангалттай маржин хадгалах :
Таны данс дахь маржин хэмжээ шаардлгатай хэмжээнээсээ илүү байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь зах зээлийн хэлбэлзлээс хамгаалах хамгаалалт болж өгдөг.
Stop-loss ашиглах:
Энэ нь таны арилжаанд учирч болзошгүй хохирлыг хязгаарлаж, дансны тань үлдэгдлийг хамгаалахад тусална. Мөн таны маржин түвшин хэт доошлохоос сэргийлдэг.
Маржин түвшинг тогтмол хянах :
Маржины түвшинг байнга шалгаж, stop-out түвшинд ойртож байгаа эсэхийг нягталдаг байх. Шаардлагатай гэж үзвэл арга хэмжээ авна.
Хэт хэлбэлзэлтэй үед арилжаанаас зайлсхийх:
Томоохон мэдээтэй, зах зээлийн тогтворгүй байдалтай үед арилжаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь иймэрхүү үед үнэ хурдан өөрчлөгдөж, stop-out үүсэх магадлал өндөр байдаг.
Позиц багасгах:
Позицын хэмжээг багасгаснаар шаардлагатай маржин ч дагаад багасна. Ингэснээр та дансныхаа аюулгүйн түвшинг хадгалах боломжтой.