'Strailing stop' гэж ямар захиалга вэ?
Trailing stop гэдэг нь stop loss захиалгын нэг төрөл бөгөөд үнэ хөдөлж байх үед тухайн хөдөлгөөнийг дагаж хөдлөх байдлаар ажилладаг. Энэ нь арилжаа ашгийн тал руу хөдөлж байвал ашгийг түгжих эсвэл алдагдлыг хязгаарлах зорилготой юм. Арилжаачин арилжаандаа тодорхой хэмжээний пип тохируулж өгдөг бөгөөд үнэ тухайн хэмжээгээр ашигтай чиглэлд хөдлөх үед trailing stop ч бас араас нь дагаж хөдлөдөг. Харин зах зээлийн үнэ эсрэг чиглэл рүү хөдөлсөн тохиолдолд эргээд хамт ухарч хөдөлдөггүй.
Trailing stop нь таны арилжааны платформ дээр локал хэлбэрээр хадгалагдаж байдаг. Тиймээс таны захиалга зөвхөн платформ ажиллаж байх үед л ажиллах юм. Хэрвээ та trailing stop-ыг байнга ажиллуулахыг хүсэж байвал платфороог байнга асаалттай байлгах шаардлагатай гэсэн үг юм.