Swap fee гэж юуг хэлдэг вэ?
Swap fee буюу rollover fee нь арилжаачин нь нэг шөнийн турш нээлттэй байлгасан арилжааныхаа төлөө төлдөг шимтгэл юм. Уг шимтгэл нь дараах гурван үндсэн хүчин зүйл дээр үндэслэн тооцогддог:
| Позицын хэмжээ : | Таны барьж буй бүтээгдэхүүний лотын хэмжээ нь тухайн шимтгэлд нөлөөлнө. Том позициуд нь ихэвчлэн өндөр swap шимтгэлийг үүсгэдэг. |
| Хүүгийн зөрүү : | Swap шимтгэл нь арилжаанд оролцож буй хоёр валют эсвэл хөрөнгүүдийн хооронд дахь хүүгийн зөрүүгээс хамаарна. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн гэсэн тодорхой хүүтэй байдаг бөгөөд уг хүү нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно. |
| Swap-ын төрөл: | Эерэг swap нь шимтгэл олгодог бол сөрөг swap нь шимтгэл авдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний хүүгийн түвшнээс хамаарна. |
Swap шимтгэл нь манай серверийн цагийн дагуу GMT+2 эсвэл GMT+3-д 24:00 цагт нээлттэй хэвээр байгаа позицуудад тооцогдно. Энэ нь АНУ-ын зах зээлийн хаалтын цагтай тохирдог бөгөөд уг шимтгэл нь фьючерс зах зээлээс бусад бүх бүтээгдэхүүнд хүчинтэй үйлчилнэ.
3 өдрийн swap fee хураамж тооцогдох өдрүүд:
- Лхагва гараг: Форекс, алт, мөнгө
- Баасан гариг: Газрын тос, индекс, түүхий эд, хувьцаа, зарим ETF-ууд