Яагаад миний stop loss болон take profit өөр үнээр гүйцэтгэлд ороод байна вэ?
Заримдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад stop loss болон take profit захиалгууд таны тохируулсан үнээс өөр үнээр гүйцэтгэлд ороод байдаг. Доор байж болох хэд хэдэн шалтгаануудыг орууллаа:
Зах зээлийн тогтворгүй байдал (volatility):
Зах зээлийн тогтворгүй хөдөлгөөний үед таны тооцоолсон үнэ маш хурдан өөрчлөгдөж, захиалга дараагийн боломжит үнээр гүйцэтгэлд орж болдог. Тиймээс энэ нь таны тохируулсан үнээс зөрүүтэй байж болно.
Зах зээлийн gap:
Амралтын өдрүүд эсвэл эдийн засгийн талаарх чухал мэдээ гарсны дараа зах зээл "gap" буюу цоорхой үүсдэг ба энэ нь таны тохируулсан үнийг шууд өөр түвшинд шилжүүлдэг гэсэн үг юм. Ийм тохиолдолд таны stop loss эсвэл take profit үнийг шууд алгасаж гүйцэтгэлд оруулдаг.
liquidity:
Таны тогтоосон үнийн дагуу худалдах эсвэл зарах арилжаачин байхгүй бол таны захиалга дараагийн боломжит үнээр гүйцэтгэлд ордог.
Захиалгын төрөл :
Market order, stop loss, take profit зэрэг захиалгууд нь зах зээлийн дараагийн боломжит үнээр шууд гүйцэтгэлд ордог. Харин limit order (buy limit, sell limit гэх мэт) захиалгууд нь зөвхөн таны тогтоож, тохируулсан яг тэр үнээр л гүйцэтгэлд ордог. Уг ялгаа нь эцсийн үнэд нөлөөлж болдог.