Stop loss (S/L) болон take profit (T/P) гэж юу вэ?
Stop loss (S/L) гэдэг нь таны алдагдлыг хязгаарлах зорилгоор автоматаар таны арилжааг хаадаг захиалга юм. Арилжаачин алдагдлыг хүлээж болох дээд хэмжээгээ тооцоолж, тогтоосны дараагаар зах зээл тэр түвшинд хүрэхэд арилжаа автоматаар хаагддаг. Энэ нь зах зээлийн үнэ тооцоолсноос эсрэгээр хөдөлсөн үед таныг их алдагдлаас хамгаалж өгдөг.
Take profit (T/P) гэдэг нь таныг тооцоолсон ашгаа олсон үед таны ашгийг баталгаажуулан арилжааг автоматаар хаадаг захиалга юм. Арилжаачин тодорхой ашгийн түвшинг урьдчилан тооцоолж тогтоодог бөгөөд зах зээл тэр түвшинд хүрмэгц таны арилжаа хаагдаж, ашиг тань баталгааждаг гэсэн үг юм.
S/L болон T/P захиалгуд аль аль нь арилжаачдыг эрсдэл хийгээд ашгаа илүү үр дүнтэй удирдахад тусалдаг.