Миний buy limit захиалга ямар шалтгаанаар ажиллаагүй вэ?
Buy limit захиалга ажиллахгүй байхад нөлөөлсөн байж болох шалтгаанууд:
Ask price:
Buy limit захиалгыг тавихдаа, захиалга гүйцэтгэгдэх ask price-аа анхаарах хэрэгтэй. Учир нь захиалга ask үнийн түвшинд гүйцэтгэгддэг. Энэ нь buy товчийг дарсантай ижил бөгөөд захиалга ask price-ийн түвшинд идэвхждэг.
Chart :
Чартууд нь ерөнхийдөө bid price-ийн түүхийн дагуу харагддаг. Энэ нь таны үнэ хүссэн түвшинд тань хүрч байж болох ч, захиалга гүйцэтгэгдэхийн тулд ask price нь тухайн түвшинд эсвэл түүнээс доогуур байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Bid-ask spread:
Ask price нь bid price-аас үргэлж өндөр байдаг, учир нь ask price= bid price + spread байдаг. Тиймээс чарт таны хүссэн үнийн түвшнийг харуулж байгаа ч, ask price нь илүү өндөр харагдаад байгаа учраас энэ нь таны захиалгыг гүйцэлдэхгүй байхад нөлөөлж болно.