Би slippage болохлоос зайлсхийх боломжтой юу?
Та slippage болохоос зугтах аргагүй ч үүнийг багасгах тал дээр арга хэмжээ авч болно:
- Limit order ашиглах :
Та marker order-ийн оронд limit order-ийг ашиглах юм бол тооцсон үнээрээ арилжаа хийх боломжтой болно. Энэ нь таныг гэнэтийн үнийн өөрчлөлттөй нүүр тулахаас сэргийлнэ. - Идэвхтэй цагуудад арилжаа хийх:
Зах зээлийн хамгийн идэвхтэй үед (томоохон сессүүдийн үеэр) арилжаа хийх нь илүү тохиромжтой байдаг. Энэ үед худалдан авагч, худалдагчид илүү олон байдаг тул үнийн хувьд ч илүү тогтвортой байх магадлалтай. - Зах зээлийн нөхцөл байдлыг ажиглах:
Ямар ч үед эдийн засгийн чухал мэдээ, үйл явдал юу болох гэж байгааг урьдчилан мэдэх нь чухал байдаг. Ийм үед зах зээл савлах хандлагатай тул хэрэв та slippage-ээс болгоомжилж байгаа бол энэ үед арилжаа хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Эдгээр зөвлөмжийг дагаснаар та арилжааны явцад slippage болох магадлалаа бууруулж чадна.