“Off-quote” гэсэн мессеж нь юуг илэрхийлдэг вэ?
“Off-quote” гэсэн алдаа нь тухайн агшинд таны хүссэн үнийн дүнгийн дагуу хүсэлтийг гүйцэтгэх боломжгүй байгааг илтгэж байгаа юм. Энэ нь дараах шалтгаануудтай холбоотой байж болно:
Үнэ хурдан өөрчлөгдөх:
Зах зээл огцом савлаж, тогтворгүй байгаа үед таны хүсэлт илгээсэн үнийн дүн аль хэдийн өөрчлөлтөд орох учир ийм алдаа гарч болно.
Зах зээлийн идэвх сул үед:
Хэрвээ зах зээл дээр худалдан авах эсвэл зарах захиалга бага байвал, таны хүссэн үнийн дагуу гүйцэтгэх боломжгүй байж бас болно.
Техникийн асуудлууд :
Интернет тасрах, платформ гацах зэрэг техникийн доголдол ч уг алдаа заах шалтгаан нь байж болно.
Үндсэндээ, "off-quote" нь таны хүссэн үнэ байхгүй буюу захиалга тухайн агшинд гүйцэлдэх боломжгүй байгааг л илэрхийлээд байгаа юм.