Ямар учраас “Invalid account” гэсэн алдаа заагаад байна вэ?
Хэрэв таныг арилжааныхаа данс руу нэвтрэх үед “Invalid account” гэсэн алдаа заагаад байвал энэ нь нэвтрэх мэдээлэл эсвэл серверийн ямар нэг тохиргоо буруу байгаа учраас байж болзошгүй. Тиймээс эхлээд доорх зүйлсийг шалгаарай:
Нэвтрэх мэдээлэл буруу:
Та дансны дугаар болон нууц үгээ зөв оруулсан эсэхээ шалгаарай. Ялангуяа том жижиг үсэг, бас "O" (үсэг) ба "0" (тоо) зэргийг нь хооронд нь андуураагүй эсэхээ нягтлаарай. Мөн дансны дугаар, нууц үгийн өмнө болон дунд, эсвэл ард хэсэгт санамсаргүй хоосон зай (space) авсан эсэхээ шалгах нь зүйтэй.
Серверийн мэдээлэл:
Та зөв серверээр холбогдож байгаа эсэхээ шалгаарай. Буруу сервер сонгосон тохиолдолд ингэж алдаа заадаг.
Демо дансны хүчинтэй хугацаа дууссан:
Хэрэв та демо данс руугаа нэвтрэх үед “invalid account” гэсэн алдаа зааж байвал, энэ нь тухайн демо дансны хугацаа дууссан байж болзошгүйг илтгэдэг. Ийм тохиолдолд та шинэ демо данс үүсгэх шаардлагатай.