"Authorization failed" гэсэн алдаа зааж байвал энэ нь юу гэсэ үг вэ?
"Authorization failed" буюу зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн алдаа нь таны нэвтрэх оролдлоготой холбоотой ямар нэгэн асуудал байгааг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн та буруу нууц үг оруулах эсвэл буруу сервер сонгосонтой холбоотой байдаг.
Тухайн алдааг засахын тулд та эхлээд зөв серверт холбогдож байгаа эсэхээ шалгаарай. Дараа нь арилжааныхаа дансны нууц үгийг зөв оруулж байгаа эсэхээ дахин шалгаарай. Энэ нь таны харилцагчийн порталын нууц үг биш гэдгийг мартуузай. Хэрвээ та арилжааныхаа дансны нууц үгийг мартсан бол, харилцагчийн портал руугаа орон нууц үгээ шинэчлээрэй. Эдгээр үйлдлүүдийг дуусаад та дахин нэвтрэх гээд оролдоод үзээрэй.