Би яагаад MetaTrader дээр зарим бүтээгдэхүүнээр арилжаа хийж болохгүй байна вэ?
Хэрэв танд MetaTrader дээр зарим бүтээгдэхүүнүүдээр арилжаа хийхэд асуудалтай байгаад байвал, дараах алхмуудыг дагаж хийгээд шалтгааныг нь олоорой:
Нэвтрэх статусаа шалгах:
- Хэрэв та "invalid account" гэсэн алдааг харж байвал энэ нь таны нэвтрэх мэдээлэл буруу орсон байж болзошгүй гэсэн үг.
- Хэрвээ "New Order" гэсэн сонголт сааралтаад орж болохгүй байвал энэ нь та read-only password ашиглаж байгаа эсвэл нэвтрэх оролдлого амжилтгүй болсныг илтгэж байгаа юм.
Арилжаалагдаж болох бүтээгдэхүүнүүдээ шалгах
Зарим бүтээгдэхүүнүүд нь зөвхөн тодорхой дансны төрлүүдэд олгогддог учир бүтээгдэхүүнүүдээ шалгаад үзэхэд гэмгүй.
Арилжааныхаа цагийг шалгах
Дурын бүтээгдэхүүнийхээ дээрээ сумаа байрлуулан хулганыхаа баруун товчийг дарж "Specification" гэснийг сонгоно. Ингэснээр та тухайн бүтээгдэхүүнийхээ арилжааны цагийг харж болно.
Margin-ны хэмжээ
Хэрэв таны дансанд тодорхой бүтээгдэхүүний арилжааг дэмжих хангалттай хэмжээний маржин байхгүй бол бас ийм алдаа заах боломжтой.