Хуурамч вэбсайтуудыг албан ёсны Vantage вэбсайтаас хэрхэн ялгах вэ?
Хуурамч эсвэл луйврын вэбсайтуудыг танихын тулд та дараах шинж тэмдгүүдийг анхаараарай:
- Сэжиг бүхий хаяг: URL нь https:// гэж эхэлж байгаа эсэхийг нягталж, домэйны нэр зөв байгаа эсэхийг шалгах.
- Үг үсэг, утга зүй болон дүрмийн алдаа: Олон тооны, илт мэдэгдэхүйц алдаатай бичигдсэн вэбсайтаас ямагт болгоомжил.
- Аюулгүй байдлын анхааруулга (Security warnings): Ашиглаж буй веб программаас тань ирж буй анхааруулгыг анзаараарай.
Хэрэв та ямар нэг байдлаар сэжиг бүхий вэбсайттай таарвал хувийн мэдээллээ оруулахгүй байх нь зүйтэй. Хэрвээ Vantage болж дүр эсгэсэн худал вэбсайтыг илрүүлбэл support@vantagemarkets.com хаягаар манай харилцагчийг дэмжих багт мэдэгдээрэй. Мөн та манай вэбсайтын үнэн зөв байдалд эргэлзэж байвал бидэнтэй холбогдон тусламж авахад үргэлж нээлттэй шүү.